ШУТИС-МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй байдлын салбарын харьяа "CCS" клубийн гишүүдээс бүрдсэн #4xclown баг "2023 HackTheon Sejong" Олон Улсын Оюутны Кибер Аюулгүй Байдлын тэмцээний финалын шатанд шалгарлаа.

Уг тэмцээнд дэлхий даяар их дээд сургуулиудын шилдэг багууд оролцон өрсөлдсөн бөгөөд финалын шатны шалгаруулалт онлайнаар зохиогдож, шалгарсан шилдэг 50 баг нь финалын шатанд on-site хэлбэрээр БНСУ-ын Сежон хотод очиж оролцох эрхээ авлаа.

photo of team 4x clown


4xclown багийн гишүүд:
Г.Тэнгис (ШУТИС-МХТС III курсийн оюутан, Team Mazala багийн гишүүн, CCS клубийн үндсэн гишүүн)
Э.Хангал (ШУТИС-МХТС III курсийн оюутан, Team Mazala багийн гишүүн, CCS клубийн үндсэн гишүүн)
А.Мягмарцэрэн (ШУТИС-МХТС IV курсийн оюутан, CCS клубийн зөвлөх гишүүн)
Л.Уламбаяр (ШУТИС-МХТС III курсийн оюутан, Team Mazala багийн гишүүн, CCS клубийн үндсэн гишүүн)



#4xclown багтаа амжилт хүсье!