Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд суралцаж байгаа оюутнуудын мэдээллийн аюулгүй байдлын ур чадварыг сорих, сайжруулах, багаар хамтран ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой тэмцээн
Программчлалын python хэлийг анхан шатнаас эхлэн хэрхэн автоматжуулах, объект хандалт ашиглах сургалтыг нээлттэйгээр үнэ төлбөргүйгээр оюутнуудад зохион байгуулдаг. Курс харгалзахгүй учир хүссэн хүн болгонд нээлттэй.
Мэдээллийн аюулгүй байдлын талаар болон банканд ирдэг төрөл бүрийн халдлага, хорт үйлдлүүдийн тухай сонирхон судалдаг хүн бүрд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүйгээр Монголын Банкны Холбоотой хамтран зохион байгуулдаг
Аюулгүй байдлын бодитой мэдлэг бий болгох, криптограф нууцлалын алгоритмууд, файлын шинжилгээ хийх, программчлалын хэлний бодлогуудыг агуулсан, аюулгүй байдлын сэтгэлгээ хөгжүүлэх зорилготойгоор 30 өдрийн турш, өдөр бүр шинэ даалгавар нэмэгдэх байдлаар явагдана.
Мэдээллийн системийн аюулгүй байдлын талаарх үндсэн ойлголтууд, өнөөгийн чиг хандлага, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжуудын тухай аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдтэй хамтран үнэ төлбөргүйгээр нийтэд нээлттэйгээр зохион байгуулдаг
Мэдээллийн аюулгүй байдлын сэтгэлгээ, чадвар хөгжүүлэх зорилготойгоор урвуу инженерчлэл, вебийн эмзэг байдал, криптограф шифрлэлт, программчлал гэх мэт ctf бодлогуудыг семестр бүрд 4 удаа дотоод гишүүдэд болон нийтэд нээлттэйгээр зохион байгуулдаг