Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн Мэдээлэл, Холбооны
Технологийн Сургуульд суралцаж байгаа мэдээллийн аюулгүй байдлын талаар
сонирхон суралцдаг оюутнуудын мэргэжлийн ур чадварыг сорих, сайжруулах,
багаар хамтран ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой Мэдээллийн Сүлжээ,
Аюулгүй Байдлын Салбарын дэргэдэх CCS клубийн нэрэмжит SICT CTF-2022
ШУТИС-ийн НЭЭЛТТЭЙ тэмцээний хоёрдугаар шат 2022 оны 11-р сарын 26-нд
амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион
байгуулсан ба 1-р шатыг 2022 оны 11-р сарын 19-нд онлайнаар зохион
байгуулсан.
Нэгдүгээр шатанд 105 оюутан (ПХ, МТ, Сүлжээний Технологи, САБ, Хиймэл
Оюун Ухаан), 44 баг өрсөлдөж 26 даалгаврыг 4 цагийн хугацаанд
гүйцэтгэсэн. Үүнээс 34 баг ямар нэгэн байдлаар бодлого бодон оноо авч
тэмцээнд амжилттай оролцсон.
Хоёрдугаар шат буюу финалын шатанд нийт 12 баг шалгарсан.
Үүнд: Дүрмийн дагуу тус бүр "Зөвхөн I курсийн оюутнуудаас бүрдсэн",
"Зөвхөн эмэгтэй оюутнуудаас бүрдсэн" нэг нэг багууд онооны самбарын
жагсаалтаар эхний аравт шалгарсан багууд дээр нэмэгдэж шалгарсан.
Тэмцээний финалын шат нь танхимын хэлбэрээр 2022 оны 11-р сарын 26-ны
өдөр ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын төв VIII байрны олон улсын
эрдэм шинжилгээний хурлын танхимд 11:00~19:00 цагийн хооронд зохиогдсон
бөгөөд 12 багаас 11 баг ирж 31 оюутны бүрэлдэхүүнтэй нийт 23 даалгавраас
18 даалгаврыг 4 цагийн хугацаанд гүйцэтгэн дараах багууд тэргүүллээ.
Үүнд:
Тэргүүн байрыг "J4zzing" баг 13492 оноогоор
Хоёрдугаар байрыг "Hicheejiinoo" баг 9386 оноогоор
Гурав дугаар байрыг "road to soonchunhyang" баг 7609 оноогоор
Тусгай байрыг "jinkneesee hamgiin suga n" баг 6507 оноогоор
тус тус тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
"SICT CTF-2022" үйл ажиллагаа нь тэмцээнээс гадна "SICT CTF-2022 TALK
SESSION" хэсэгтэй болсноороо онцлог бөгөөд өдөрлөгт урилгаар:
InfoSec+ компанийн гүйцэтгэх захирал, МУИС-н Дэд профессор, CISSP
У.Ганбаяр -"Do what is uncomfortable"
ШУТИС-МХТС Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын Доктор (Ph.D), Дэд профессор, CISSP В.Нямсүрэн -"Research on Public Key Encryption with Searchability (Хайлт хийх боломжтой нийтийн түлхүүрт шифрлэлтийн талаарх судалгаа)"
Голомт Банкны Мэдээллийн Аюулгүй Байдлын Хэлтсийн захирал, DefCon Group Ulaanbaatar-н үүсгэн байгуулагч З.Ганбагана - "Монголын CTF-н сүүлийн 10 жил" сэдвүүдээр тэмцээнд оролцогчид болон мэдээллийн аюулгүй байдлын талаар сонирхон суралцдаг хүн бүрд нээлттэйгээр илтгэлүүдийг тавьж, өөрсдийн мэдлэг туршлагуудаас хуваалцлаа.
SICT-CTF 2022 тэмцээнийг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн бодлого зохиогчид болох "Team M" багийн гишүүн Г.Мөнхбаатар, ШУТИС-МХТС-ийн төгсөгч А.Энхболд, Г.Билгүүн, О.Энхболд, С.Бямбадалай, Т.Ялгуун болон CCS клубийн үндсэн гишүүд Г.Тэнгис, Л.Уламбаяр, Э.Хангал, нарт гүнээ талархал илэрхийлье.
Зохион байгуулагч:
Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар, ''Computer&Communication
Security'' клуб